• Эхлэл
  • Согтуу жолооч хэргийн газраас зугтжээ

Согтуу жолооч хэргийн газраас зугтжээ

2016/07/26

Энэ сарын 24-с 25-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс 3396 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 68, зөрчлийн 954, согтуугийн 314, зам тээврийн ослын 180 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 20 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Улаанбаатар хотод золгүй байдлаар 4 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, залилан мэхлэх гэмт хэрэг 2 бүртгэгдэж, зам тээврийн хэрэг 8, осол 6 гарч 10 хүн гэмтсэн байна.

Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдөр буюу долдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Замын цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газар 402 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 19 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 5, явган зорчигч 2 бэртэж, гэмтсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Их отор” дэлгүүрийн урд замд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 26 настай, эрэгтэйг мөргөж гэмтээгээд, хэргийн газрыг орхин явжээ. Мөн Сүхбаатар дүүрэг, “Япон цэргийн цогцолбор” явах замд T.Crown маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 31 настай, эрэгтэйг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна