• Эхлэл
  • Ам.долларын ханш өсөв

Ам.долларын ханш өсөв

2016/07/27

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар ам.долларыг 2052 төгрөгөөр худалдан авч, 2053 төг 5 мөнгөөр арилжиж байна.

Харин арилжааны банкууд  2047 төгрөгөөр худалдан авч 2066 төгрөгөөр арилжиж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш өчигдрийн ханшаас даруй таван төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Өнгөрөгч зургадугаар сард тогтмол бууралттай байсан ам.долларын ханш долдугаар сар гарснаас хойш эрчимтэй өссөөр байна. Нэг сарын өмнө гэхэд ам.доллар 1989 төгрөгтэй тэнцэж байсан юм.

Өчигдөр /2016.07.26/ Монгол банкны Валютын дуудлага худалдааны хаалтын ханш / Своп, форвард

1. Спот арилжаа: Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 14.0 сая ам.доллар, 32.0 сая юанийг тус тус нийлүүлэв.

2. Своп, форвард арилжаа: Монголбанк саналыг 100% биелүүлж валютын захад 45.5 сая ам.доллар нийлүүллээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна