• Эхлэл
  • “E-Mart” 400 сая воны борлуулалт хийжээ

“E-Mart” 400 сая воны борлуулалт хийжээ

2016/07/29

E-Mart өчигдөрхөн нээлтээ хийж хөл хөдөлгөөн ихтэй байсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тус дэлгүүрийн нээлтийн урамшуулал наймдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх тухайгаа E-Mart пэйж хуудаснаа мэдээлсэн байна.

Нээлтийн өдрийн 15:00 цаг гэхэд 3,500 гаруй үйлчлүүлэгч дэлгүүрт ирсэн бөгөөд энэ хугацаанд зургаан ч удаа орох хаалган дээрх урсгалыг хязгаарлахад хүрсэн.

Харин туршилтын үйл ажиллагаа явуулсан 26, 27-ны өдрүүдэд E-Mart дэлгүүр 400 сая воны ($353,515) борлуулалт хийснээ тайлагнасан нь төсөөлж байснаас гурав дахин их дүн аж.

Цаашид өмнөд Солонгосын 320 компанийн 12,000 бүтээгдэхүүнийг экспортлох ба E-Mart-ын нийт барааны гуравны нэг нь Өмнөд Солонгосынх байх юм байна.

”И-Март” хаалгаа барьжээ

 


Сэтгэгдэл байхгүй байна