• Эхлэл
  • ”И-Март” хаалгаа барьжээ

”И-Март” хаалгаа барьжээ

2016/07/28

Солонгосын сүлжээ дэлгүүр И-Март-ын Монгол дахь анхны салбарын албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Emart нь 43,000 м.кв хэмжээтэй бөгөөд 260 машины зогсоолтой.

40 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн, 33,000 төрлийн бараа бүтээгдэхүүнтэй.

Мөн эрүүл, шинэ хүнс мах, сүүн бүтээгдэхүүнүүдийг үндэсний үйлдвэрлэгчдээс авч борлуулж байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагаа өглөөний 11.00 цагт эхэлсэн. Эхний өдрөөсөө эхлэн үйлчилүүлэгч ихтэй байгаа И-Март хаалгаа барьсан байна.

Үйлчлүүлэгч ихтэй байгаа учир ийн хаалгаа барьж байгаа аж.

Монголчууд И-Март хайпермаркетийн гадна урт дараалал үүсгэн зогсож байгааг харахад санхүүгийн байдал муугүй байгаа бололтой.

Бидний очиход хөгшин, залуу, хүүхдээ дагуулсан хүмүүс И-Мартийн гадаа сүүдэр хайн дугаарлан зогсож байлаа. Автозогсоол нь дүүрч тус дэлгүүрийн орчим дахь замын хөдөлгөөн ч гэсэн ачаалалтай байв.

Зарим жолооч нар байрны гадаа машинаа орхиж байгаа харагдах бөгөөд дэлгүүр рүү орох гэж буй зарим үйлчлүүлэгчид И-Март хайпермаркетийн замын эсрэг талд буюу тунелийн талын саравчинд хоол идэнгээ оочироо хүлээж сууна.

И-Мартыг зорих үйлчлүүлэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа нь тус дэлгүүрийн ашиг орлого цаашид сайн байх бололтой гэсэн таамаг төрүүллээ.

Өнөөдрийн хувьд дэлгүүр оройн 23 цаг хүртэл ажиллах юм байна. Мөн наймдугаар сарын 10-н хүртэл нээлтийн урамшуулал үргэлжлэх бөгөөд өглөөний 09:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллах тухайгаа дэлгүүрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Дашрамд, Өнөөдөр нээгдсэн И-Март хайпермаркетийн анхны салбарт 300 гаруй шинэ ажлын байр бий болгожээ.

И-Март хайпермаркетийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу?

Ч.Гэрэл

Гэрэл зургийг Б.Баттулга 


Сэтгэгдэл байхгүй байна