Ам.долларын албан ханш өнөөдрийн (2016.08.01) байдлаар 2,073.09 төгрөгтэй тэнцэж байна.
Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс ханшийн энэхүү огцом өөрчлөлтийн талаар дараах тайлбарыг хийлээ.
“Төлбөрийн тэнцлийн эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл 2016 оны энэ сарын 29-ний өдөр гарлаа.
Энэ оны зургаадугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний таван сарын байдлаар 104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний зургаан сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Мөн Монголбанкны зүгээс "Монголбанк валютын зах дахь оролцоогоо хэвээр хадгална" гэдгээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна