Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн байдлаар Хятадын далайн Циндао боомт дээр 62 хувийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 3.5 хувиар нэмэгдэж, 60,7 ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн сард тус боомтод төмрийн хүдэр 63,5 ам.доллараар худалдаалагдаж байсан юм.
Дальяны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн есдүгээр сарын гэрээний үнэ 1.4 хувиар өсч 472,5 юань буюу 70,9 ам.доллар болсон байна.
Дөрөвдүгээр сарын 21-нд Циндао боомт дээр нэг тонн төмрийн хүдрийн үнэ 70 ам.долларт хүрч, 2016 оны хамгийн дээд үнээр тэмдэглэгдсэн юм. Энэ он эхэлснээс хойш долдугаар сарын 28-ны өдөр хүртэл төмрийн хүдрийн үнэ нийт 39 хувиар өсөөд буй.
Эх сурвалж: www.Mongolianminingjournal.com
Сэтгэгдэл байхгүй байна