• Эхлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол 21-нд болно

НӨАТ-ын сугалааны тохирол 21-нд болно

2016/08/11

НӨАТ-ын азтан тодруулах ээлжит сугалааны тохирол наймдугаар сарын 21-нд болно. Энэ удаагийн сугалаанд өнгөрсөн сарын 1-ний 31-ний хооронд хийсэн худалдан авалтын баримт хамрагдах бөгөөд нийт тохирлын сан 675 сая 900 мянган төгрөг болоод байна. Өнгөрсөн сард сугалааны супер азтан тодроогүй тул энэ удаад сугалааны тохирлын шагнал 150 сая болж өссөн байна. Сугалааны тохирлыг МҮОНТ шууд дамжуулан хүргэх юм. Улсын хэмжээнд 37 мянга 98 баримт хэвлэх цэг ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сард 4 сая 813 мянга 189 баримт хэвлэжээ.


Сэтгэгдэл байхгүй байна