Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын боксын тэмцээн тав дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр эрэгтэй 56 кг-д Э.Цэндбаатар Кенийн Нжангури Бэнсон Гичаритой эхний тулаанаа хийж, гурван үеийн турш илүүрхэн хожлоо. Манай тамирчин шөвгийн 16-д шалгарч Беларусын Асанаутай оноолт таарлаа. Энэхүү тоглолт наймдугаар сарын 14-ны өдөр болно.
Сэтгэгдэл байхгүй байна