• Эхлэл
  • Төл малд бруцеллёзоос урьдчилан сэргийлэх вакцин хийнэ

Төл малд бруцеллёзоос урьдчилан сэргийлэх вакцин хийнэ

2016/08/19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах  тухай” А/607 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг /тугал, хурга, ишиг/ 2016 оны 08 дугаар сарын  22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав.

Дүүрэг, хорооны төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр  захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл,  шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж,  шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгав.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин