Сошиал ертөнцөд Цэрэн нэрээрээ танигдсан Э.Цэрэндолгор Мүүний шашны эсрэг тэмцэл өрнүүлсэн нь нэг хэсэг олны анхаарлын төвд байсан. Харин үүний эсрэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ажилтан Б.Насанбаяр түүнийг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Уг шүүх хурал наймдугаар сарын 13-нд товлогдоод байсан ч нэхэмжлэгч өвчтэй байсан гэсэн учраас хойшлогдсон. Энэхүү шүүх хурал тодорхой бус хугацаагаар дахин хойшлогдоод байгаа талаар Э.Цэрэндолгор өөрийн FB хуудсандаа ийнхүү мэдээлсэн байна.
Сайн байцгаана уу?
2016. 02 сарын 16 нд АТГ, ТЕГ т иргэн Э.Цэрэндолгор миний бие Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор халдсан Мүүний гаж урсгал, түүний түгээн дэлгэрүүлэгч Б. Насанбаяр хүүхэд залуусын Боловсролын асуудлыг хариуцаж байгааг шүүмжилж шалгахыг хүссэн. Мөн Мүүнийхэн Монголын Боловсролын системыг санаатай эвдэж байж болзошгүйг ахин дахин сануулсан.
Дараа нь би Хууль Зүйн Яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Газар, Статистик бүртгэлийн газарт бас давхар хандсан.
Дээрхи төрийн албад бүгд ажлаа хийн судалгаа хийж өөрсдийн дүгнэлтээ гаргасан байдаг.
ХЗЯ Монгол дахь шашны асуудал их эмзэг болсныг онцолж, Мүүний асуудлыг тусад нь судлахыг санал болгосон дүгнэлт 2016.05.23 өдөр гаргаж. Дүгнэлт гараад их хурал тарж сонгууль таарч Мүүн түр мартагдсан...
2016.03.11 өдөр МУИСийн шашны тэнхимын багш нар Мүүн гаж урсгал гэдэг дүгнэлтээ гаргаж.
2016.03.14 ны өдөр Б.Насанбаяр бүх ТВын сувгаар орон даяар зарлахдаа улс төрийн зорилготой их мөнгөөр гүтгэлэг үйлдэж өөрийг нь хэлмэгдүүлж буйг ярин ажлаасаа гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Олон хүн иргэн Цэрэндолгорыг сэтгэл чинь ханав уу? гэж тавласан.
.... 2016.04.07 ны өдөр Б. Насанбаяр өөрийн нэр төрд халдсан хэмээн иргэн Э. Цэрэндолгор миний биеийг шүүхэд өгсөн.
Монголын боловсролыг шинэчлэл нэрээр задлаагүй гэх мэт өгүүлбэр дотроос үг түүн өөрийгөө хамгаалахдаа олон тооны баримт хавсаргаж. Би энд Монголын мянга мянган үр хүүхдийн оюун санааны дархлааг ярьж байна.
2016.08.13 нд товлогдсон шүүх хурал Насанбаяр өвчтэй шалтгаанаар хойшилж 3016.08.26 нд товлогдов. Хуралаас нэг өдрийн өмнө Б. Насанбаяр их хэмжээний нотлох баримт шүүхэд өгсөн ба түүнтэй иргэн Цэрэндолгор миний бие нэг өдрийн дотор танилцах зав байсангүй. Шүүхэд би хурал хойшлуулах хүсэлт гаргах санаатай байлаа.
Энэ хугацаанд би олон нийтийн сүлжээгээр аль болох эерэг сөрөг мэдээлэл тавихгүйг хичээсэн ба тавиагүй болно.
Иргэн Э. Цэрэндолгор иргэний зориг гарган харийн шашны нэрээр үйл ажиллагаа явуулах бүхэл бүтэн систэм, мафижсан бүлэглэлийг илчилж түүнийгээ удаа дараа баримтаар баталгаажуулсан болно. Иргэн Цэрэндолгорын ард ямар нэг улс төрч, нам, бүлэг, фракци, мөнгөн төлбөр байхгүй болно. Харин миний хийсэн болгоныг улс төржүүлэх алхамыг
Б. Насанбаяр өөрөө удаа дараа хийж ирсэн.
Энэ шүүх ажиллагаа хэн нэгний нэр төрд халдах бус улс орны үндэстний аюулгүй байдал, өсвөр үеийн хүмүүжил, боловсрол гажуудлаа анхаараач, хараач, судлаач гэсэн иргэн хүний хуулиар өгөгдсөн үүргийн дагуу ажиллагаа байсан.
Харин хэсэг бүлэг хүмүүс мөнгө авсан, Мүүнд ялагдсан, сонгуультай холбоотой байсан гэх мэтээр гүтгэлэг хийх гэж оролдсоор байна.
Шүүх ажиллагаанд цаг хугацаа шаардлагатай тул тодорхой бус хугацаагаар хойшлосныг шүүгч өнөөдөр зарлалаа. Иргэн Э. Цэрэндолгор шүүх ажиллагааг тэнцвэртэй байлгах үүднээс шүүхээр дамжуулан Герман, Канад, Орос, Сингапур зэрэг улсын Засгийн Газар яахаараа Мүүнийг онц аюултай гаж урсгалд оруулан ард түмэндээ сэрэмжлүүлэх болсоныг, Боловсрол хүүхдэд аюултай хэмээн зарлах болмоныг тодруулан мэдээлэл авах хүсэлт шүүгчид хүргүүлсэн болно. Шүүгч энэ хүсэлтйг хүлээн авсан ба хэрэг Б.Насанбаярын нэхэмжлэх нэр төр ямар үнэ цэнэтэй болохыг харуулсан урьд хожид дуулдаагүй шүүх ажиллагаа болно гэж итгэж байна.
Дашрамд хэлэхэд Б. Насанбаяр хохироогүй ба одоо ч ажиллаж байгаа. Түүний өнгөрсөн 5 жилд хийсэн Их дээд сургуулийн шинэчлэл нэртэй 41 тэрбум төгрөгийн төсөл хэр зөв зүйтэй болсон, юунд зарцуулагдсан Аудитын газар ямар дүгнэлт хийсэн гэх мэт бидний мэдэхгүй олон асуудал даган хөндөгдөх болно.
Иргэн Цэрэндолгор миний бие өөрийн бүх ажлаасаа хөндийрөн ямарч оролцоогүй, албан ёсоор ажилгүй болсон ба шүүх хуралд өөрөө өөрийгөө өмгөөлж буй. Хуулийн фирмтэй ажиллаж байгаа ба тэд надад зөвхөн хуулийн зөвөлгөө өгч байгаа. Монголд олон нийтийн эрх ашигийг хамгаалж эрх дархтай хүмүүсийн эсрэг дуугарсан хүн хохирдогын сонгодог жишээ би өөрөө.
Намайг хайрлан асуун сурагласан бүх хүмүүст баярлалаа. Би сайн байна.
Цэрэнгээс
2016.08.26
Сэтгэгдэл байхгүй байна