Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийхээр болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэл гаргажээ. Энэхүү шалгалт маргааш буюу наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Уг шалгалтаар тухайн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэх зэрэг зөрчлийг арилгуулахаар Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд хяналт, шалгалтыг зохион байгуулах аж.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилготой гэдгийг албаныхан онцоллоо.
Сэтгэгдэл байхгүй байна