• Эхлэл
  • Өнөөдөр тэгш, маргааш сондгой

Өнөөдөр тэгш, маргааш сондгой

2016/08/27

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөн нийслэлийн автозамын хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Ачаалал ихсэх онцгой үеүдэд амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт хийдэг. Энэ жил ч энэхүү зохицуулалт хэдийнэ эхлээд байгаа. Жолооч нар ч амралтын өдрүүдэд машины дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцож байгааг мэдэж байгаа байх. Гэхдээ эрхэм танд дахин сануулья. Үүнд

-Өнөөдөр буюу бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн бол  хөдөлгөөнд оролцоно.

-Маргааш буюу 28-ны ням гаригт сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин   зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.  Энэхүү хязгаарлалт өглөөний 08:00  цагаас  20:00 цагийн хооронд хүчинтэй мөрдөгддөг билээ. 


Сэтгэгдэл байхгүй байна