Халдварт өвчний “А” ангилалд багтдаг мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ.
Улаанбаатараас 100 км зайтай Төв аймгийн Баян суманд шүлхий гарч Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон Мэргэжлийн хяналтын газрынхан хоёр өдрийн өмнө өвчний байдалтай газар дээр нь танилцсан байна.
Өвчний голомтод 14 хот айлын таван мянга гаруй толгой мал байгаа бөгөөд холбогдох албаныхан вакциныг өвчний голомт бүхий бүс нутагт зусаж байгаа айлуудын малд хийжээ.
Мөн Мааньт өртөөтэй хаяа залган оршдог Багахангай дүүрэгт 350 үхэрт вакцин хийсэн тухай албаныхан мэдээлж байна.
Шүлхий өвчин гарсан голомт Багахангай дүүргээс 18 км-т оршиж байгаа аж.
Үүнтэй холбоотой Нийслэлийн Онцгой комиссын хурал өнөөдөр болж байгаа бөгөөд хурлаар гоц халдварт “Шүлхий “ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулах юм.
Сэтгэгдэл байхгүй байна