• Эхлэл
  • Осол аваар гарч болзошгүй нөхцөл үүсчээ

Осол аваар гарч болзошгүй нөхцөл үүсчээ

2016/08/29

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замд эвдрэл гарчээ.

Тус чиглэлийн улсын чанартай А0501 дугаартай замд удаа дараа орсон хүчтэй аадар бороо орж, хэт халалт үүссэний улмаас ийн эвдрэлүүд гарсан байна.

Тиймээс осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед анхаарал болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхааруулж байна.

Мөн ирэх өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаатай бороо орох тул анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна