Шүүгч нарын 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй болохыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Нэг шүүгч дунджаар 583000-3250000 төгрөгийн зээл нэг сарын төлбөрт төлж байна.
Өнгөрсөн мягмар гарагт Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан хуулийн төсөлд шүүгч нарын цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тооцохоор тусгасан.
519 шүүгчийн цалинг бууруулах төсөлтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн цалинг бууруулахгүй байх зургаан үндэслэлийг танилцуулсан юм.
Үүнд шүүгч нарын цалингийн зээлтэй холбоотой асуудал тусгасан байв. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлэх, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулан, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай гэж ШЕЗ-өөс үзэж байна.
2016 оны эхний байдлаар нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Үүнээс:
72.9 хувь нь орон сууц,
22.8 хувь нь цалин,
4.2 хувь нь хэрэглээний зээл аж.
Сэтгэгдэл байхгүй байна