Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зах зээлд эзлэх хувь энэ онд багагүй хувиар өслөө. Оны эхний хагас жилийн байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1.42 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 13 хувьтай тэнцээд байна.
Түүнчлэн Банк бус санхүүгийн байгууллагын нийт хөрөнгө 676.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн бол нийт орлогын хэмжээ нь 9.1 хувиар өсчээ.
Харин хадгаламж зээлийн хоршоодын тухайд нийт хөрөнгийн хэмжээ 105.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 23.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт хөрөнгийн болон зээлийн хэмжээ өссөн нь "Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр"-т 123 Хадгаламж зээлийн хоршоо хамрагдаж, төсөл хөтөлбөрөөс 14.3 тэрбум төгрөгийн зээл авсантай холбон тайлбарлаж болно. ХЗХ-ны салбарын хөрөнгийн хэмжээ өнгөрсөн улирлаас эхлэн 100 тэрбум төгрөг даваад байгаа нь салбарын хувьд анхны тохиолдол юм.
Даатгалын компаниудын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өссөн боловч хураамжийн хэмжээ буурчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар давхар даатгалын болон даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 201.4 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 30.8 тэрбум төгрөгөөр буюу 18.0 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 598116 иргэд, албан байгууллагуудтай даатгалын гэрээ байгуулж, 61.1 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна