• Эхлэл
  • Улстөрчид өөрсдийнхөө цалинг хасахгүй

Улстөрчид өөрсдийнхөө цалинг хасахгүй

2016/09/06

Сүүлийн өдрүүдэд цалин хөлс, татвар хураамжийн асуудал иргэдийг бухимдуулаад байгаа.

Улстөрчид өөрсдийнхөө цалинг хасахгүй хэрнээ төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа авах 36 сарын тэтгэлгийг 12 сар болгож бууруулах тухай ярих юм.

Хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд алагчилж өгөх гэх зэргээр ярьж байгаа нь төр засаг юу болж байна вэ? гэх иргэдийн гайхшрал төрсөөр.

Өөрөөр хэлбэл, 9 их наяд төгрөгт хүрсэн төсвийн зарлагыг санхүүжүүлэх гол ачаалал ард түмний нуруун дээр ирэх бололтой. Угтаа  Засгийн газар дараагийн 1.8 жилд улс орноороо бүсээ чангалж, эдийн засгийн хүндрэлээс гарна гэж амласан. Гэвч одоо хэлэлцэгдэж буй төсвийн тодотголоос харахад 1.8 жилд зөвхөн ард түмэн бүсээ чангалаад, Засгийн газар, улстөрчид, том компанийн захирлууд тансагласан хэвээр байх уу?

Энэ тухай эдийн засагч Б.Мөнхсоёл “Засгийн газар төсвөө хэт өөдрөгөөр харж, өөдрөгөөр зарлагадаад байна. Төсөөлөл чинь хэт зөрүүтэй байна. 40 тэрбумыг олох гэж байгаад 100 тэрбумыг алдах вий. Татварын хувь, хэмжээг нэмэхдээ дураараа тоо гаргаж ирж байна. Нарийн тооцоо, судалгаатайгаар хийвэл татвар нэмэх нь боломжгүй зүйл биш” гэв.

Харин Эдийн засагч Б.Лхагважав “Татвар нэмлээ гээд эдийн засгийн хямралаас гарахгүй. Татвар нэмэхийг санаачилсан нөхдүүд ямар ч онолгүйгээр яриад байна” гэлээ.

Улс орны эдийн засаг хямралтай байгаа, энэ хямралаас гарах ажил хийх нь мэдээж ч ард түмнийг шулах нь байж болохгүй асуудал хэмээн хөгшид ярьж байна. Эрх мэдэлтнүүдийн тавьсан өрийг хөгшид төлөх болж байгаа хэрэг үү гэхчилэн бухимдалтай иргэд цөөнгүй байгаа юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна