“Invest Mongolia” олон улсын чуулга хоёр дахь өдрөө /2016.09.06/ Шангри-Ла зочид буудалд үргэлжиллээ.
Тус чуулганы сэдэв Өсөлтийн стратеги ба Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, сэргээгдэх эрчим хүчний ирээдүй, Элчин сайдуудын хэлэлцүүлэг зэрэг байсан юм.
Мөн нийтлэлч Баабар “Эдийн засгийг хямралаас гаргахын тулд шинэ Засгийн газар юү хийж чадах вэ” гэсэн сэдвээр илтгэл тавилаа.
Элчин сайд нарын уулзалтын үеэр БНСУ-ын Элчин сайд У Сун хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
БНСУ-ын зүгээс Монголын ерөнхий боловсролын сургуулиудад “Ухаалаг анги"-тай болгох төсөл хэрэгжүүлж буй аж.
Энэхүү төслийн хүрээнд улсын хэмжээнд 150 дунд сургууль ухаалаг анги танхимтай болохын дээр Мэдээлэл, технологийн их сургуулийг байгуулж өгөхөөр болсон байна.
Их сургууль байгуулах ажлыг судлах багийнхан Монголд ирээд байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна