• Эхлэл
  • Монгол-Чехийн бизнес форум болж байна

Монгол-Чехийн бизнес форум болж байна

2016/09/14

Монгол-Чехийн бизнес форумд БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд М.Сташек тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм.

Чехийн Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг  Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 12-нд хүлээн авч уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Чехийн ЗГХК зэрэг асуудлаар санал солилцсон. Мөн өдөр Чехийн Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташек Эрчим хүчний сайд П.Ганхүү, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг  дарга С.Батболд нартай уулзсан юм.

Бизнес форумд монголын талаас 29 компаний 40 орчим төлөөлөгч, чехийн талаас уул уурхай, барилга, инженерчлэл, банк, даатгал, тээвэр, халаалт, хөргөлтийн систем, хүнд үйлдвэрлэлийн машин механизм зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг 12 компаний 20 орчим төлөөлөгч оролцож байна. Форум энэ сарын 13-нд Дархан хотод болсон бол өнөөдөр Улаанбаатар хотод болж байна.

Бизнес форумыг МҮХАҮТ, БНЧУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Чехийн Худалдааны танхим хамтран зохион байгуулж байгаа аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна