• Эхлэл
  • 1000 айлын орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү?

1000 айлын орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү?

2016/09/14

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат салбар салбарын төлөөлөлтэй  уулзжээ. Тэрээр даваа гаригт МҮХАҮТ-ын удирдлага, бизнес эрхлэгчид, уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзсан бөгөөд өчигдөр /2016.09.13/ барилгын салбарынхантай хоёр цагийн турш ярилцсан байна.

Уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, ТББ болон барилга угсралт, зураг төслийн компанийн удирдлагууд оролцсон бөгөөд тэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орон нутагт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх, түрээсийн орон сууц хөтөлбөрийг өргөжүүлэх, борлуулалт дэмжих бодлого явуулах саналууд хэлэлцсэн юм.

Энэ үеэр зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэдэг болон барилга угсралтын компаниуд өрийн сүлжээнд орсон тул арилжааны банкуудаас авсан зээлийн нөхцөлөө өөрчлөх хүсэлтийг ч тавьж байв. Зээлийн хугацааг 2020 он хүртэл сунгах хүсэлтэй байгаа бөгөөд өвөл барилгын үйл ажиллагаа зогсдог тул компаниуд хүнд байдалд ордог. 

Олон сар сул зогсолт үргэлжилдэг тул барилгын ажилтнуудыг Япон, БНСУ, Малайзид өвөл ажиллуулаад байвал ажилчид тогтмол орлоготой болох боломжтойг илэрхийлэв. Үүний тулд Засгийн газар эдгээр улсад хүсэлтээ тавих учиртай. Жишээ нь Япон улсад 2020 онд болох олимпийн бүтээн байгуулалт эхэлсэн тул гаднаас барилгын ажилчид авах хүсэлтэй байгаа аж.

Энэ мэтчилэн асуудлуудыг ярилцаж хэлэлцсэн юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна