Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2248 төгрөгтэй тэнцэж байна.
Сонгуулийн дараа буюу долдугаар сараас ханш өссөөр ирсэн ам.доллар хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэж огцом нэмэгдсэн юм.
Одоогоос гурван сарын өмнө буюу энэ оны зургадугаар сарын 3-ны өдөр “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1991 төгрөгөөр худалдаж байсан байна.
Тухайн үеийн ханшаас өнөөдөр 257 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.
Түүнчлэн улсын төсвийг батлахдаа нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцож тусгаснаас 218 төгрөгийн зөрүүтэй байна.
Сэтгэгдэл байхгүй байна