Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр наймдугаар сард хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляци -0.6 хувьд хүрлээ.
Ингэснээр Монгол Улс Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн түүхэндээ анх удаа дефляцийг харж байна.
Тэгвэл яагаад ийм нөхцөл байдал бий болсон бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Монголын эдийн засаг улирлын мөчлөгтэй. Есдүгээр сар бол хичээл, сургууль эхлэх цаг. Өөрөөр хэлбэл, малчид хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд малаа зарах цаг юм.
Эрэлт бага байгаа үед нийлүүлэлт ихсэхээр үнэ буурдаг нь эдийн засгийн энгийн логик. Өөрөөр хэлбэл, наймдугаар сард махны нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ нь буурчээ. Харин махны үнийн бууралт инфляцид өндөр нөлөөтэй.
Тодруулбал, ҮСХ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг 329 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дунджаар тооцдог. Энэхүү 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дотроо мах, ногоо болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 30 гаруй хувийн жинг эзэлдэг байна. Тэгвэл наймдугаар сард мах, ногоо болон бусад голлох хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан нь инфляци хасах утгатай гарахад голлон нөлөөлжээ.
Нөгөөтэйгүүр эдийн засагчид Монголыг дефляциас айх хэрэггүй гэдгийг хэлж буй бөгөөд энэ удаагийн дефляци түр зуурын шинжтэй гэдгийг онцолж байгаа юм.
Эх сурвалж: mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна