Сангийн яамнаас гаргасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний найман сарын гүйцэтгэлийн мэдээгээр төсвийн нийт зарлагын 76.9 хувь буюу 4.131.4 тэрбум төгрөгийг урсгал зардал эзэлж байгаагийн 50 хувь нь бараа, ажил үйлчилгээний зардал,
11.0 хувь нь зээлийн үйлчилгээний төлбөр, 3.0 хувь нь татаас, 36.0 хувь нь урсгал шилжүүлэгт ногдож байгаа аж.
Өнгөрсөн оны мөн үеэс урсгал зардал 521.8 тэрбум төгрөгөөр өсөхөд бараа, ажил үйлчилгээний зардал 305.7 тэрбум, зээлийн үйлчилгээний төлбөр 92.8 тэрбум, татаас 33.1 тэрбум, урсгал шилжүүлэг 90.4 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна