• Эхлэл
  • Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

2016/10/15

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны эхний 9 сард 1303.4 тэрбум төгрөг болжээ.  

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 258.9 тэрбум төгрөг буюу 24.8 хувиар, зарлага 1276.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.2 тэрбум төгрөг буюу 10.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2016 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 258.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 216.3 тэрбум төгрөг буюу 30.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2016 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 123.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд ҮОМШӨ- ний даатгалын сангийн зарлага 0.3 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар буурсан байна.

Гэсэн хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 84.7 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 29.7 тэрбум төгрөг буюу 20.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна