• Эхлэл
  • Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсчээ

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсчээ

2016/10/16

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2016 оны эхний 9 сард 250.6 мянган хүнд 112.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон байна.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 57.9 мянга буюу 30.1 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 3.3 тэрбум төгрөг буюу 3.0 хувиар өссөн үзүүлэлт аж.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2016 оны эхний 9 сард 62.9 мянган хүн хамрагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 мянга буюу 0.2 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд олгосон тэтгэврийн хэмжээ 0.8 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар өсчээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2016 оны эхний 9 сард 557.2 мянган хүн хамрагдсан байна. Үүний 48.4 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 47.8 хувь нь ахмад настан, 3.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0.5 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд, 0.3 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 66.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар өсчээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • nastan
    tetgeveriig MAN nemee yu ashguidee
    2016 оны 10 сарын 17