• Эхлэл
  • Импорт 14.3 хувиар буурчээ

Импорт 14.3 хувиар буурчээ

2016/10/16

Монгол Улс 2016 оны эхний 9 сард дэлхийн 155 оронтой худалдаа хийжээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 5780.8 сая ам.доллар, үүнээс экспорт 3332.8 сая ам.доллар, импорт 2448.0 сая ам.доллар байна.

Өмнөх үеийнхээс 616.9 сая ам.доллар буюу 9.6 хувь, үүнээс экспорт 208.1 сая ам.доллар буюу 5.9 хувь, импорт 408.8 сая ам.доллар буюу 14.3 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 9 сард 684.2 сая ам.долларын ашигтай гарч байсан.

Харин 2016 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 200.7 сая ам.доллараар нэмэгдэж, 884.8 сая ам.долларт хүрчээ.

- Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 208.1 сая ам.доллар буюу 5.9 хувиар буурсан байна. Харин эрдэс бүтээгдэхүүний экспорт 387.5 сая ам.доллар, үүнээс зэсийн баяжмал 441.8 сая ам.доллар, боловсруулаагүй нефть 56.5 сая ам.доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 8.9 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Гэсэн хэдий ч үнэт чулуу, металл, алтны экспорт 115.2 сая ам.доллар, нүүрсний экспорт 76.9 сая ам.доллараар өссөн байна.

- Импорт өмнөх оны мөн үеийнхээс 408.8 сая ам.доллар буюу 14.3 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 215.0 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 126.5 сая ам.доллар автобензин 69.0 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 134.4 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 65.6 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 84.4 хувийг эзэлж байгаа. Харин импортын 53.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байгаа аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна