• Эхлэл
  • Монгол гоц ухаантан багачууд 15 медалийн болзол хангалаа

Монгол гоц ухаантан багачууд 15 медалийн болзол хангалаа

2016/11/10

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд тутам болдог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпоос Дэлхий хамгийн ухаантай хүү гэгдсэн Э.Пүрэвжав мөнгөн медаль хүртсэн талаар бид мэдээлсэн. Гурван өдөр үргэлжлэх уг олимпоп 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байгаа юм. Тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар Монголын багачууд дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл нийт 15 медалийн болзол хангаж, бүх улсыг тэргүүлж байна гэж Монголын багийн ахлах дасгалжуулагч Х.Хатанбаатар Лас Вегас хот / АНУ/-оос мэдээлсэн байна.

Хоёртын тоолол төрөлд 4065 цифр алдаагүй санаснаар Германы тамирчин Дэлхийн #2, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов 2012 онд олимпийн дээд амжилтыг тогтоож байсан бол энэ удаа манай тамирчин Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) 4770 цифр алдаагүй санаснаар дээд амжилтыг шинэчилж алтан медаль хүртлээ. Мөн энэ төрөлд Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) 4545 цифр алдаагүй санаж дэлхийн шилдгүүд болох насанд хүрэгчдийг ардаа орхин мөнгөн медалийн эзэн боллоо.

Хоёртын тоолол төрөлд:

1-р байр: Дэлхийн #21, Б.Шижир-Эрдэнэ (Монгол) - 4770 цифр
2-р байр: Дэлхийн #18, З.Цэцэгзул (Монгол) - 4545 цифр
3-р байр: Дэлхийн #2, Ёханнес Маллов (Герман) - 4351 цифр

Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхиж чадсан ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) 5-р байр, ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас) 6-р байр, ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) 8-р байр эзэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 5 төрөлд бага насны шилдгүүдийг шалгаруулж байгаа бөгөөд эхний гурван байрт:

1-р байр: Н.Намуундарь (Монгол) - 2085 цифр /12 нас/
2-р байр: М.Тамир (Монгол) - 1500 цифр /12 нас/
3-р байр: Б.Бат-Эрдэнэ (Монгол) - 1311 цифр /12 нас/ нар шалгарсан байна.

Дэлхийн оюуны дэвжээнд цахиур хагалж буй Монголын баг тамирчдадаа амжилт хүсье.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина

Монгол хүү дахин оюун ухааны мөнгөн медаль авлаа

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?АЯР ХҮР�?Ь�?
    2016 оны 11 сарын 11
  • Зочин
    БАЯР ХҮРГЬЕ
    2016 оны 11 сарын 11
Сонин хачин