• Эхлэл
  • Монголбанк 72,4 сая ам.доллар зах зээлд гаргалаа

Монголбанк 72,4 сая ам.доллар зах зээлд гаргалаа

2016/11/11

Ам.долларын ханш огцом өссөн мэдээлэл өчигдөр дуулиан дэгдээсэн. Найман шарга захад өчигдөр 17.00 цагийн байдлаар ам.доллар 2560 төгрөг хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн бол өнөөдөр 2720 төгрөг хүрсэн гэгдэж байсан. Хоёрхон хоногийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ам.долларын ханшийг тогтвортой байлгах боломжуудыг судлах талаар үүрэг өгсөн харин ч эсрэгээр зах зээлд болгоомжлол үүсгэсэн гэгдэж буй. 

Мөн үүнтэй зэрэгцээд Монголбанк арваннэгдүгээр сарын 3-наас хойш долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт болдог валютын дуудлага худалдаанд оролцоогүй гэсэн буруутгал гарсан.

Тэгвэл өнөөдөр Монголбанк ээлжит бус дуудлага худалдаа зарлаж, 72.4 сая ам.доллар 2450.00-2490.00 төгрөгөөр , 73 сая юань 358.23 төгрөгийн ханшаар тус тус арилжаалсан байна.

УИХ-аар төсөв, Мөнгөний бодлого хэлэлцэх үеэр ийнхүү валютын ханш хамгийн халуун асуудал болоод байна. Монголбанк валютын дуудлага худалдаанд оролцохгүй байсныг арилжааны банкнуудын “захиалга”-аар ханшийг өсгөх хүлээлт бий болгож байна гэсэн шүүмжлэл байгаа бол нөгөө талаасаа валютын ханшийн өсөлт, алдагдалтай төсөв батлаад байгаа, санхүүг, эдийн засаг хүндрэлтэй байгаа Засгийн газарт харин ч ашигтай гэх хардлага ч бас байгаа юм.

Харин Монголбанкны зүгээс валютын ханшийн тогтворжилтыг урт хугацааны бодлогоор хангах ёстой гэж тайлбарлаж байгаа билээ.

Юутай ч өнөөдөр зах зээлд валют нийлүүлснээр ханш ямар байгаа мэдээллийг хүргэе.

Банк бус санхүүгийн байгууллагуудын ханш 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Арилжааны банкуудын ханш 

16.00 цагийн байдлаар 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү 

Ам.долларын ханш 220 төгрөгөөр огцом буурлаа

Монголбанк мэдэгдэл гаргалаа 

Ерөнхий сайдыг тохуурхсан ам.долларын ханш

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 12
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 12
Сонин хачин