• Эхлэл
  • Монголбанк дахин 20 сая ам.доллар нийлүүллээ

Монголбанк дахин 20 сая ам.доллар нийлүүллээ

2016/11/15

Гадаад валютын дуудлага худалдаа өнөөдрийн буюу арваннэгдүгээр сарын 15-ны арилжаагаар банкуудаас 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань тус тус худалдан авах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргалаа.

Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

Дашрамд сануулахад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ам.долларын ханш 2700 төгрөг хүрч, баасан гаригт Монголбанк зах зээлд 72.4 сая ам.доллар нийлүүлснээр ханш 2470 төгрөг болсон. Гэхдээ Монголбанк дахин ийн валют нийлүүлэхгүй бол ам.долларын ханш буцаад өсч магадгүй гэсэн яриа гарч байв. Тэгвэл энэ өдөр мөн Монголбанк арилжааг 100 хувь хангасан бөгөөд цаашид валют нийлүүлэх болно гэдгээ мэдэгдсэнээр ханш өсөх вий гэсэн болгоомжлолыг бууруулж магадгүй байна.

Өнөөдрийн 12,00 цагийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш Найман шарга валютын захад 2440/авах/-2455/зарах/ төгрөг, арилжааны банкуудад  2400-2459 байлаа.  

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Монголбанк 72,4 сая ам.доллар зах зээлд гаргалаа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 18
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 18
Сонин хачин