• Эхлэл
  • Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд өрийн зохистой удирдлага чухал үүрэгтэй

Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд өрийн зохистой удирдлага чухал үүрэгтэй

2016/11/18

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ пүрэв гарагт баталлаа.

Тогтоолын төслийг батлахдаа анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тусгасан байна.

Тухайлбал, “Гадаадын банк, түүний салбар, нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” гэсэн дэд заалт оруулсан нь анхаарал татаж байгаа юм.

Ерөнхий сайдын мэдээлж байснаар гадаадын 4-5 банк Монголд үйл ажиллагаа явуулах санал тавиад байгаа ажээ. Мөн “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгон хөгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасугай” гэсэн зургаа дахь дэд заалтыг мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тус тус нэмж тусгасан байна.

Мөнгөний бодлогод 2017-2019 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийн түвшинг жилийн найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тодорхойлжээ. Гол нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн сахилга бат, өрийн зохистой удирдлага чухал үүрэгтэй гэдгийг онцолж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин