• Эхлэл
  • 23,072 хувьцаа арилжжээ

23,072 хувьцаа арилжжээ

2016/12/07

Өчигдөр /2016.12.06/ “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 23,072 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.

Үүнээс “Гутал” компани хамгийн өндөр буюу 7.26-иар өссөн бол “Монгол шуудан” 4.72 хувь, “Ган хийц” 4.45 хувьиар тус тус өслөө.

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай, 17.00 хувийн хүүтэй 100,000 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7,387 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,737,745,375.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.        

Энэ өдөр MSE ALL индекс 794.61 нэгж болж 0.45%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,386,297,711,559.00  төгрөг боллоо. 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин