• Эхлэл
  • Жан Себастьян Жак: Зэсийн баяжмалын экспортыг сэргээх боломжтой

Жан Себастьян Жак: Зэсийн баяжмалын экспортыг сэргээх боломжтой

2016/12/07

“Оюу Толгой”-ийн зэсийн баяжмалын экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсооход хүргээд байгаа маргаан ойрын хугацаанд шийдэгдэх хүлээлттэй байна гэж “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгдлээ.

Тэрбээр удирдлагуудтай хийж байгаа хэлэлцээ богино хугацаанд үр дүнд хүрч, экспортыг эргээд сэргээх боломжтой болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Харин одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг "донсолгоо" төдий гэж тодорхойлж байна. Мөн “Оюу Толгой”-ийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэх яриа хэлэлцээ хийж байхдаа энэ төрлийн олон "донсолгоотой" тулж байсан гэдгээ хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээс шалтгаалан хилийн нэвтрүүлэн өнгөрөөх чадвар муудаж, зэсийн баяжмалын тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учрах магадлалтай гэх шалтгаанаар “Оюу Толгой”-ийн зэсийн баяжмалын экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм.

Эх сурвалж: Uurhai.mn


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин