• Эхлэл
  • Өндөгний хальс олон төрлийн эрдэс бодис агуулдаг

Өндөгний хальс олон төрлийн эрдэс бодис агуулдаг

2016/12/15

Өндөгний хальсыг бид ихэвчлэн юунд ч хэрэглэхгүй шууд л хаядаг, гэтэл энэ нь бидний эрүүл мэндэд сайн нөлөөтэй бүтээгдэхүүн гэнэ.

Өндөгний хальс нь биед амархан шингэдэг байгалийн гаралтай кальци бөгөөд олон төрлийн эрдэс бодис агуулдаг байна.

Өндөгний хальсанд агуулагддаг кальци нь бүтцийн хувьд бидний яс, шүдний кальцитай ижил бөгөөд, хэрэглэж эхэлснээр бидний мэдрэл, булчинд сайн нөлөө үзүүлнэ.

Хагас халбага өндөгний нунтагласан хальс нь насанд хүрсэн хүмүүний өдөрт авах ёстой кальцийн бараг 90 хувийг хангадаг бөгөөд ойролцоогоор 1000-1500 мг агуулдаг байна. Олон төрлийн судалгааны үр дүнгээр өндөгний хальсан дахь кальци нь хүний биед хурдан шингэдэг, мөн яс бэхжүүлж, холестерины хэмжээг буруулж, цусны даралт хэвийн байлгадаг нь тогтоогджээ.

Хэрхэн бэлтгэжэж, хэрэглэх:

Өндгөө ойролцоогоор 10 минут усанд чанаж нянг нь устгаад, хүйтэн усанд хийж хөргөж хальслаад  нунтаглана.

Ариутгасан шилэнд нундаг хальсаа хийж хадгалж, дэлгүүрээс авч уудаг кальцийн адил өдөрт хагас халбагыг хэрэглэх хэрэгтэй.

Дангаар нь хэрэглэхэд хэцүү байвал аарцтай хольж хэрэглэсэн ч болно. Та бүхэн ясны сийрэгжилт, булчингийн сулрал, даралтын хэлбэлзэл зэргийг мартах болно.

 

Эх сурвалж: fithacker.ru


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин