• Эхлэл
  • Ховдын морин уралдаанд гэмтсэн унаач хүү амиа алджээ

Ховдын морин уралдаанд гэмтсэн унаач хүү амиа алджээ

2017/03/21

Өвөл, хаврын морин уралдааны маргаан тасраагүй хэвээр л байна. Хэдийгээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч энэ жилийн хувьд бүсийн хэмжээний гурван ч том уралдаан болоод байгаа. Уралдааны үеэр мөн хүүхдүүд бэртэж гэмтсэн бөгөөд асуудал шүүхийн маргаантай хэвээр байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон уралдаан зохион байгуулагсдыг яах ёстой вэ гэдэг нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Тэгвэл бүсний эдгээр наадмаас гадна орон нутагт зөвшөөрөлгүй уралдаан болж, хүүхдийн амь үрэгджээ.

Үүнд энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд болсон "Майдар эргэх ёслол" –ыг үйл ажиллагааны үеэр байгуулсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж гэмтсэн аж. Хүүг эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байсан ч биеийн байдал сайжрахгүй байсаар өчигдөр нас баржээ. Энэ хэргийн талаар Гэр бүр хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гуравдугаар сарын 14-нд авсан мэдээллээр энэ хавар зохион байгуулагдсан уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноосоо унаж тэдгээрийн зургаа орчим нь гэмтэл аваад байсан юм. Гэвч Засаг даргын ямар ч зөвшөөрөлгүйгээр иргэд, шашны байгууллагатай нийлэн нууцаар ийм уралдаан зохион байгуулсан бөгөөд энэхүү хууль бус уралдаан зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн” хэмээн мэдээлжээ.

Гэвч шүүхээс шийдвэр гарсаар байтал бүсийн уралдаан зохиож, өөрсдөө бүлэг бүлгээрээ очиж баяссан Засгийн газрын гишүүд, Засгийн газрын чамгүй олон албан тушаалтныг "бөөгнүүлдэг" Монголын уяачдын холбоонд хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй байгаа болохоор сумын наадам зохиосон хүмүүсийг яалтай ч билээ. Сайд дарга нар нь шүүхийн шийдвэр гарсаар байтал уралдаан зохиож байхад бид яагаад болохгүй гэж хэгжүүрхэж хаа сайгүй уралдаан зохиож болохоор сэдлэг төрөөд байгаа угаасаа. Басхүү ингэж дураараа уралдаан зохиосон хүмүүст арга хэмжээ авдаг юм гэхэд Засгийн газар, сайд нартаа арга хэмжээ авч чадахгүй байж, биднийг дээрэлхэв гэж адрахад нэг их буруутсан зүйл болохгүй л байх. 

А.Ану 

Ховдын морин уралдаанд гэмтсэн унаач хүү амиа алджээ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Иргэн
    Хууль хэрэгжидгүй улс гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. ЗГ, УИХ гишүүд нь өөрсдөө хууль зөрчих асуудлыг дэмжиж, уриалах хэрэг байсан уу. Хууль гаргагч нар нь ийм байхад ард түмэн, хуулийг дагаж мөрдөх хэрэгтэй юу????
    2017 оны 03 сарын 21
  • Зочин
    Хуулиа зөрчсөн Уяачдын засгаас хүүхдийн амийг нэхэх хэрэгтэй
    2017 оны 03 сарын 21