• Эхлэл
  • “Mongolia Mining 2017” энэ сарын 5-7-нд болно

“Mongolia Mining 2017” энэ сарын 5-7-нд болно

2017/03/22

“Mongolia Mining 2017” олон улсын, уул уурхайн үзэсгэлэн ирэх сарын 5-7-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Ханган нийлүүлэгчид худалдан авагчдынхаа захиалгыг аваад зуны уул уурхайн улирал эхлэхээс өмнө нийлүүлж амжих цаг хугацааны хамгийн тохиромжтой үед энэ үзэсгэлэн болдог онцлогтой.

Энэ нь манай улсын уул уурхайн салбарын хамгийн том үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд оролцох нь дараах ач холбогдолтой.

-Боломжит худалдан авагч, ханган нийлүүлэгч, бизнесийн түншүүдтэйгээ уулзах

-Олон улсын болон дотоодын уул уурхайн компаниуд хамтран ажиллах боломжоор хангагдах

-Дэлхий дахины уул уурхайн салбарт гарч байгаа хамгийн сүүлийн үеийн технологиудтай танилцах, тэдгээрийг эзэмших

-Салбарын мэргэжилтнүүдтэй уулзах, тэдний туршлагаас суралцах

Мөн үзэсгэлэнгийн бүх зочинд үнэ төлбөргүй тараах сэтгүүлд оролцогч компаниудын нэр хаяг, компанийн танилцуулгыг нийтлэх юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин