Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсаар 26 жил өнгөрөөд байна. Түүний эхнэр Б.Булганыг хэргийн цорын ганц амьд гэрч гэдэг. Тэрээр хоёр ч удаа цагдан хоригдож байсан. Энэ 26 жилийн хугацаанд түүнтэй ганцхан удаа 1998 онд сэтгvvлч Р.Даваажав ярилцлага хийж байсан. Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны төрсөн өдрөөр эхнэр Б.Булгантай нь хийсэн ярилцлагыг 16 телевизээр дамжуулсан нь анхаарал татаж байгаа юм. Нийгмийн сүлжээнд энэ талаар олон янзын санаа бодол нисэлдэж байна.
Харин бид түүний цорын ганц гэгдэж байсан, 1998 онд "Нөгөөдөр" сонинд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.
Энэхүү ярилцлагыг хийсэн сэтгүүлч Р.Даваажав 1990 оны жагсаалын гол гол зургууд, тухайлбал С.Зориг агсныг залуус мөрөн дээрээ суулгаад цагаан хоолой бариад ярьж байгаа алдарт зургийг авч байсан. Мөн 1998 онд "Нөгөөдөр" сонинд 1998 онд С.Зориг агсны алагдсан зургийг \энд тэндгүй цусанд будагдсан газар хэвтэж байгаа\ нийтэлж, яагаад амь насыг нь хөнөөсөн талаарх таамаглал баримтуудыг дэлгэж байсан юм.
Б.Булган: Би өвгөндөө "Яана аа, өвгөөн, аймаар жаргаж байна даа, би,
Дуусчих вий дээ" гэдэг байлаа
-Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хvн дурссан байна билээ?
-Хvмvvс гомдож магадгvй, гэхдээ л ийм жаргал хvн бvрт тохиодоггvй юм. Би өвгөндөө, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр vнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм. Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоолоо хийгээд л гээд эцэс төгсгөлгvй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бодолд умбадаг байлаа. Би өвгөндөө, «Тэгэлгvй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дvнзэн байшин барьчихна. Чиний бvх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сvvтэй байлгахын тулд нэг vнээтэй байна. Бvх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо vзээд л, хөгшрөхийн vед чи бид хоёр сансрын антенн авчих мөнгөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тоглоод сууж байгаарай, миний хайрт» гэдэг байлаа. (Уйлав)
-Таныг мөнгөө хэмнээд таксинд суудаггvй, тэр байтугай урагдсан гуталтай гадуур явж байсан гэдэг?
-Би тоодоггvй байсан. Надад, манай гэр бvлд илvv зарах юм байхгvй. Би зах ороод хаана хямдхан юм байна, хаана 100 төгрөгийн татуу байгааг хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зvйлд vрдэг байлаа. Би өвгөнийхөө цалингийн хэдийг нь амьдралдаа сайн хvргэх ёстой. Тэглээ гээд өвгөнөө жимсээр тасалж байсангvй. Одоо эргээд бодоход, энэ бол миний амьдралын хамгийн гоё vе байсан. Ийм сайхан хvнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно.
-Зориг гэж хэн байсан юм бэ?
-Хамгийн хvнлэг хvн. Энэ бол тvvний хамгийн гол чанар нь. Бvх хvнд тэр хvнлэг ханддаг байсан. Хvний дайтай хvн байсан. Байгаа байдал нь ямар ч дvр эсгээгvй, жvжиг тоглоогvй, баггvй, байгаа нь л тийм хvн. Зорилгодоо vнэнч, ганцхан хvнлэг л гэж хэлнэ. Энэ vг бол агуу том vг. Их зоригтой.
-Яг тэр vед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?
-(Уйлав). Миний хадам ээж ухаантай, ховорхон хvн шvv дээ. Ээж маань тэр vед надад, «Миний охин битгий уйл даа, чи л миний хvvг энэ хорвоо дээр дэндvv жаргаасан юм шvv» гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над дээр ирэхдээ, би бvх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан гэж билээ. Yнэхээр манай гэр бvл сайхан гэр бvл шvv.
-Та өвгөнийхөө дvvг улстөрд орохоор шийдэхэд хэрхэн хvлээж авсан бэ?
-Оюунааг улстөрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо далдхан тэгж шийдээсэй гэж хvсч, горьдож байсан. «Улстөр рvv ор» гэж хэлэхээс би их айж байсан. Аймшигтай гашуун туршлага надад бий шvv дээ. Энэ мэдээг дуулаад ийм гашуун зовлонг амссан хvний хувьд би дотроо шаналж л байсан. Оюунаа надад, «Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хvмvvстээ нэрээ дэвшvvллээ» гэсэн. Ингэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгvй, гэхдээ дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал дахиад давтагдвал маам (ээж) дийлэхгvй, би ч бас дийлэхэд хэцvv гэж хэлэхэд би шийдсэн гэж байна лээ.
-Оюунааг ахынхаа vйл хэргийг сайн vргэлжлvvлнэ гэсэн vvднээс та дэмжсэн байх нь ээ?
-Миний өвгөн байнга тэмцэгч байсан. Миний өвгөнийг хар хvч ирээд аваад явчихсан. Энэ хvн шударга амьдарч болдог юм байна, амьдрал мөнгөн дээр тогтдоггvй юм байна гэдгийг надад ойлгуулж өгсөн. Миний өвгөн vнэний төлөө тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зөндөө хvн байсан. Одоо Оюунаа маань цаашид өвгөний минь хэргийг vргэлжлvvлж, дуусгаагvйг нь гvйцээнэ ээ. (уйлав)
-Танд их баярлалаа.
Эх сурвалж: "Нөгөөдөр" сонин 1998 он.
Сэтгүүлч Р.Даваажав.
Сэтгэгдэл байхгүй байна