• Эхлэл
  • "Шинь Шинь" ХХК-ийн ажилтнууд "Хятад хэлний гүүр" солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна

"Шинь Шинь" ХХК-ийн ажилтнууд "Хятад хэлний гүүр" солилцооны хөтөлбөрт хамрагдаж байна

2026/10/25

2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Шаньдун мэргэжлийн коллежид “Шинь Шинь” ХХК-ийн “Хятад хэлний гүүр” солилцооны хөтөлбөрийн нээлт боллоо. Тус хөтөлбөрт “Шинь Шинь” ХХК-ийн 12 ажилтан хамрагдаж байна.

Оролцогчид гурван өдрийн хугацаанд Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын бэлтгэл сургалтад хамрагдахын зэрэгцээ хурдны галт тэрэгний технологи, ухаалаг үйлдвэрлэл, 3D хэвлэлийн чиглэлээр дадлага, туршлага судлах юм. Мөн Хятадын уламжлалт соёл, Шаньдун мужийн түүх, соёлын онцлогтой танилцана.

“Шинь Шинь” ХХК болон Шаньдун мэргэжлийн коллеж хамтран 2024 онд Монгол Улсад анхны “Хятад хэл, мэргэжлийн ур чадварын сургалтын төв-ийг байгуулж, тус төвөөр дамжуулан уурхайн ажилтнуудад гагнуур, агуулах, ложистик болон хятад хэлний сургалт зохион байгуулж ирсэн бөгөөд эдгээр сургалтад давхардсан тоогоор 1,000 гаруй ажилтан хамрагдаад байна.

Түүнчлэн “Шинь Шинь” ХХК нь хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийт 328 мэргэжлийн болон техникийн ажилтныг бэлтгэснээс 105 ажилтан анхан шатны удирдах албан тушаалд дэвшин ажиллаж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна