• Эхлэл
  • "Шинь Шинь" ХХК "Аюулгүй байдлын чанарын сар" аяны шилдгүүдээ тодрууллаа

"Шинь Шинь" ХХК "Аюулгүй байдлын чанарын сар" аяны шилдгүүдээ тодрууллаа

2026/10/26

"Шинь Шинь" ХХК-аас “Аюулгүй байдлын чанарын сар” аяны хүрээнд ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, осол аваараас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед авах арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах зорилгоор олон талт арга хэмжээг зохион байгууллаа.

Аяны хүрээнд осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, эрсдэлийн үнэлгээ, аюулыг илрүүлэх үзлэг шалгалт, хэлэлцүүлэг, илтгэлийн тэмцээн, онцгой байдлын дадлага сургуулилалт зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм

Эдгээр арга хэмжээнд нийт ажилтнууд идэвх санаачилгатай оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, эрсдэлийг таньж илрүүлэх болон онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах ур чадвараа дээшлүүллээ.

2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр компанийн удирдлага, хэлтэс нэгжийн дарга нар илтгэлийн тэмцээн, аюулгүй ажиллагааны эрсдэлийг зургаар илрүүлэх уралдаан болон шилдэг оновчтой саналын төрөлд шалгарсан ажилтнуудад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

1. Илтгэлийн тэмцээн

I байр: Дүүргэлтийн цехийн удирдлагын самбар хянагч Г.Халиунаа

II байр: Хөвүүлэх цехийн ахлах мастер Ж.Наранбаатар

III байр: Бутлах цехийн ахлах мастер Б.Нямхүү

2. “Аюулгүй байдал, чанарын эрсдэлийг зургаар илрүүлэх” тэмцээн

I байр: Хатаах цехийн дарга Г.Тодхүү

II байр: Дүүргэлтийн цехийн насосны машинч У.Мөнхдөл

III байр: Засварын цехийн засварчин А.Хатанзориг

3. Шилдэг оновчтой саналын шагнал

Бутлах цех:

- Бутлах төхөөрөмжийн машинч Ц.Оюунбат

Хөвүүлэх цех:

- Бөмбөлөгт тээрмийн машинч Б.Сүх-Эрдэнэ

Хатаах цех:

- Хатаагч Э.Энхтулга

- Хатаагч Л.Цэрэнтогтох

- Насосчин Х.Хос-Эрдэнэ

Дүүргэлтийн цех:

- Удирдлагын самбар хянагч Г.Халиунаа

- Удирдлагын самбар хянагч Ц.Дөлгөөн-Хэрлэн

Засварын цех:

- Засварчин А.Хатанзориг

Тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан нийт ажилтнуудад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна