Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд:

10 дугаар сарын 24 – 11 дүгээр сарын 1
- Чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилнэ.
- Эрэгтэй теннисчдийн “Swiss Indoors Basel” тэмцээн Швейцар улсад болж байна.
- Австри улсын нийслэл Вена хотод эрэгтэй теннисчдийн “Erste Bank Open” тэмцээн болж байна.
10 дугаар сарын 27
- Аудиовизуал өвийн дэлхийн өдөр Дуу болон хөдөлгөөнт дүрсийг хадгалахын ач холбогдлыг онцлон ЮНЕСКО-гоос жил бүр тэмдэглэдэг баяр
- Израилийн парламентын сонгууль болно. Сонгогчид Кнессетийн бүрэлдэхүүн болон засгийн газрын ирээдүйн удирдлагыг тодорхойлохын тулд санал хураалтад оролцоно.
10 дугаар сарын 29
- Дэлхийн программчлалын өдөр.
- Цус харвалттай тэмцэх дэлхийн өдөр
10 дугаар сарын 29 – 31 Жүдогийн “Judo Grand Slam” тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод явагдана.
10 дугаар сарын 30 – 11 дүгээр сарын 1
- Авто спортын “Formula 1 Mexico City Grand Prix“ уралдаан Мехико хотод болно.
- Малайз улсад Мото спортын “MotoGP Grand Prix of Malaysia” уралдаан болно.
- Олон улсын Христийн шашны бизнесийн дээд хэмжээний уулзалт / ICBS 2026 UPSA-ийн танхимд зохион байгуулагдана
10 дугаар сарын 31
- Дэлхийн хотуудын өдөр (2026 оны 10-р сарын 31): Дэлхийн хотжилт болон хотын тогтвортой хөгжлийг сурталчлах зорилгоор НҮБ-ын дэмжлэгтэйгээр тэмдэглэдэг олон улсын өдөр.
- Хэллоуиний баяр
10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 08 Зуны Залуучуудын Олимпын наадам Сенегал улсад болно.
10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13 Эрэгтэй теннисчдийн “Rolex Paris Masters” тэмцээн Парис хотод болно.


Сэтгэгдэл байхгүй байна