Пак Гын Хэгийн хавтаст хэрэг 120 000 хуудас болжээ

2017.05.23

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Түүнийг суудлаасаа буухыг шаардаж Өмнөд Солонгосчууд хэдэн зуун мянгаараа гудамжинд гарч жагссан. БНСУ-ын Үндсэн хуулийн цэц түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулсан. Харин өнөөдөр өнгөрсөн гуравдугаар сард суудлаасаа огцорсон Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг шүүх хурал эхэлж байна.

Түүнийг шүүх хурал өнөөдөр Сөүлийн Төв дүүргийн шүүхийн танхимд эхлэх ба шүүх хурал хэдэн сар үргэлжлэх төлөвтэй байна.

Пак Гын Хэг шүүх үйл явцыг ажиглах боломжтой 68 хүний нэг болох хүсэлтэй 500 орчим хүн өнгөрсөн баасан гарагт Сөүлийн төв дүүргийн шүүхийн гадаа дугаарлан зогссон байжээ. Дуугарлан зогсож байсан нэгэн эмэгтэй “шударга ёс тогтож буйг өөрийн нүдээр харахыг хүссэн” гэсэн бол 29 настай Ким Хан Мин, “Түүнд ямар нэг онцгой давуу эрх олголгүйгээр, хэргийг нь бусад жирийн иргэдтэй адил нээлттэй шүүх хурлаар хэлэлцэх үгүй нь сонин байна.” хэмээн ярьжээ.

Пак Гын Хэг өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн суудлаасаа огцроод удаагүй байхад нь баривчилсан билээ.

Түүнд нийтдээ 18 зүйл заалтаар хэрэг тулгаж байгаа ба үүнд авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын нууцыг задруулсан зэрэг зүйл заалт багтжээ.

ТҮҮНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ШҮҮНЭ

Өмнөд Солонгосын олон нийтийн хэвлэл мэдээллээр Пак Гын Хэгийн  хавтаст хэрэг нийт 120 000 хуудас болсон хэмээн мэдээлжээ.

Түүний найз Чой Сун Силийг Ерөнхийлөгчтэй найз нөхдийн холбоогоо ашиглаж Солонгосын томоохон компаниудыг дарамталж, өөрийн төрийн бус байгууллагууддаа мөнгө хандивлуулсан хэмээн буруутгаж байгаа билээ.

Прокуроруудын хэлж байгаагаар Пак Гын Хэ найз Чой Сун Силтэйгээ үгсэн тохиролцсон ба хоёул хэдэн сая ам. долларыг завшсан гэнэ.

Түүнчлэн Пак Гын Хэг найз Чой Сун Силд улсын нууцыг задруулсан хэмээн буруутгаж байгаа билээ.

Энэхүү хэрэгтэй холбоотойгоор хэдэн арван хүнийг байцаан шалгаж байгаа ба заримыг нь баривчлах хүртэл арга хэмжээ аваад байгаа юм. Чой Сун Сил болон Пак Гын Хэ нараас авахуулаад тухайн хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байгаа бүх хүмүүс буруугүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Чой Сун Силийн шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлсэн ба түүний охин Чун Ю Раг нэгдүгээр сард Данийн хууль сахиулагчид  баривчилсан юм.

Самсунг Группын захирал Ли Жэ Ён болон тус компанид дээд албан тушаал хашдаг дөрвөн хүнийг Пак Гын Хэ болон Чой Сун Силд авлига өгсөн хэргээр шүүж байгаа билээ. Эрүүл мэндийн сайд асан Мүүн Хюн Пё болон Үндэсний тэтгэврийн албаны хөрөнгө оруулалт хариуцсан дарга Хон Ван Сен нарыг мөн л дээрх хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Пак Гын Хэг эмчилж байсан талаараа нуун дарагдуулсан гоо сайхны хоёр мэс засалчийг шалгаж эхэлжээ.  

Эх сурвалж: bbc.com

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл:
ЯГ ОДОО
ИХ УНШСАН