Анх удаа “Авьяаслаг жуулчин” шалгаруулна

2017.07.16

“Хөвсгөл -Нэг үе”  клуб санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор “One World-One Khuvsgul” фестивалийг   7-р сарын 21-нд Мөрөн хотод зохион байгуулна. Энэхүү фестиваль нь “Авьяаслаг жуулчин”, “Монгол брэнд”, “Night market” зэрэг  хэд хэдэн хэсгүүдтэй.  Тэр дундаа зөвхөн гадаад жуулчдад зориулан анх удаагаа “Авьяаслаг жуулчин” шоу уралдааныг зохион байгуулах гэж байнаГадаад  жуулчдын дунд урлагийн авъяастан шалгаруулах уралдааныг зохион байгуулж, түүнийг түгээн дэлгэрүүлэх байдлаар үндэсний болон олон улсын хэмжээнд Хөвсгөл аймгийг сурталчилж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой ажЗохион байгуулалт, шүүлт, хөгжим найруулга бүгдийг  “До Ре sound”  продакшн,  “B Sound” продакшн, Чоно хамтлагийн ахлагч  Д. Дэрмээ нар хариуцан ажиллана.

Энэхүү уралдааны удирдамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

ONE WORLD-ONE KHUVSGUL
ФЕСТИВАЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
“АВЬЯАСЛАГ ЖУУЛЧИН” УРАЛДААНЫ УДИРДАМЖ
 

  
-уралдаанд гадаадын жуулчид урлагийн чөлөөт төрлүүдээр оролцоно 
-Хөгжим, техник хэрэгслийг зохион байгуулагч хариуцна, /цахилгаан гитар, бөмбөр, даралтат хөгжим, bass гитар/ 
-Уралдааны шүүгчдийг зохион байгуулж буй байгууллагын зүгээс томилно
-Нийгмийн сүлжээний хандалт, үзэгчдийн саналыг харгалзан үзнэ
-Оролцогчдоос эхний 3 байрыг шалгаруулж тухайн орой болох ONE WORLD ONE KHUVSGUL шоунд оролцуулна. 
-Уралдааныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв зам дагуу байрлах тусгайлан бэлтгэсэн тайзнаа зохион байгуулна. 


Тавигдах шаардлага: 


-Ая, фонограм оролцох багууд бэлдэж ирэх
онограм шаардлага хангасан байх
-Өөрт хэрэглэгдэх бусад материал хэрэгслийг оролцогчид бэлдсэн байна.
-Хөтөч /guide/ уралдаанд дэмжигч, туслагчийн үүргээр оролцох боломжтой.

 

Шагнал: 
1-р байр: 500$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
2-р байр: 300$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
3-р байр: 200$, тухайн орой болох ONE WORLD-ONE KHUVSGUL шоунд оролцох эрх
Жич: Уралдаанд бүртгүүлсэн эхний 15 оролцогч оролцох эрхийг авна.


Холбоо барих: 95812321, 88050491, 99182268

 


Сэтгэгдэл: