• Эхлэл
  • “Ирма”-гийн сүйтгэл

“Ирма”-гийн сүйтгэл

2017/09/12

Атлантын далайд өнгөрсөн наймдугаар сарын 30-наас дэгдсэн “Ирма” хар салхины улмаас ойролцоогоор 30 сая хүн хохирсон гэж АНУ-ын Засгийн газраас мэдээлсэн байна. Өмнөх мэдээллээр салхины улмаас 29 хүн амь насаа алдаж, олон сая хүн орон гэр, цахилгаангүй болсон гэж мэдээлж байсан юм.

Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй хар салхи хэмээн үзэж буй Ирма хар салхи Карибын арлууд, Кубаар өчигдөр АНУ-ын Флорида муж хүрэв. АНУ-ын Засгийн газрын зүгээс хар салхины аюулаас урьдчилан сэргийлэн Флорида мужийн өмнөд хэсгийн хүн амыг нүүлгэн шилжүүлээд байсан бөгөөд нийт 6,3 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хэмээж байсан юм. Ирма хэмээн нэрийдсэн хар салхи онцгой аюулын тавдугаар буюу хамгийн өндөр зэрэглэлийн түгшүүр зарлах үед хурд нь  290 км/цаг урьд өмнө тохиолдож байгаагүй хүчтэй шуурга гэгдэж байсан юм. Харин өнөөдөр уг зэрэглэлийг нэгдүгээр төвшинд буулгаад байна. Гэхдээ хар салхинд өртөж болзошгүй нутгийн хүн амыг нүүлгэн шилжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийсээр байгаа бөгөөд салхины хурд их байгаа учраас онц аюултай хэвээр байгаа талаар Америкийн Үндэсний Хар салхи судлалын төвөөс мэдээлсэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин