• Эхлэл
  • ”Тосон бумбын нулимс” нэвтрүүлгийн сэтгүүлчийг цагдаад дууджээ

”Тосон бумбын нулимс” нэвтрүүлгийн сэтгүүлчийг цагдаад дууджээ

2017/09/18

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын  Тост, Тосон бумбын нурууны сав газарт нүүрсний олборлолт хийж буй уул уурхайн компаниудыг эсэргүүцэж, Zindaa.mn,Breakingnews.mn сайтын сурвалжлах баг “Тосон бумбын нулимс” нэртэй цуврал нэвтрүүлгийг газар дээрээс бэлтгэн хүргэж байсныг уншигч та санаж буй биз ээ. Тэгвэл тус нэвтрүүлэгт оролцсон сэтгүүлчийг хуулийн байгууллагаас гурван удаа шалгажээ. Тодруулбал, тус сурвалжлагад дурдагдсан уул уурхайн компаниудын нэг болох “Сауд Гоби Коэл Транс” ХХК-д хувьцаа эзэмшигч Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлч Х.Мандахбаярыг гурав дахь удаагаа цагдаад өгөөд байгаа аж.

Улмаар төрийн өндөр эрх мэдэлтэй “эрхэм сайд” өөрийнхөө нэр төрд халдсан гэх үндэслэлээр ийнхүү хуулийн байгууллагаар далайлгаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү эрээ цээргүй дайралт хийгээд эхэлжээ.  

Хамгийн харамсалтай нь “эрхэм сайд”-ын нэр төрд халдсан гэх үндэслэл нь үнэхээр хөгийн. Тодруулбал, Сангийн сайд хуулийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “..Миний хувь эзэмшдэг “Сауд Гоби Коэл Транс” ХХК  Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг боловч энэхүү тусгай зөвшөөрлүүд нь Тост, Тосон бумбын нуруунаас 30-70 км зайтай оршдог...” гэх утгатай зүйл бичжээ. Нүглийн нүдийг гурилаар гэдэг л энэ байх. Хэн ч бодсон тухайн бүс нутгийн САВ ГАЗАР  гэдэг бол 30, 70-хан км-ээр хэмжигддэг зүйл биш гэдгийг мэднэ. Ямар энд бид байшингийн шав ярьж байгаа биш дээ. Ийм илт зүйл дээр барьц алдаж, улс төрчийн ёсзүйгээ уландаа гишгэж, уул уурхайн компаниудын лицензээ улайм цайм зарлаж байгаа төрийн сайдаасаа түмэн олон ичиж байна. 

Байгаль эхийн хэвлийг улаанаар нь эргүүлж,  устай булаг, ундтай горхи болгон хуурайшин ширгэж, хүн мал тогтохын эцэсгүй болсон эх нутгийнхаа эмгэнэлт хувь заяаг эрэн сурвалжилж, баримтат нэвтрүүлэг хийж, дөрөв дэхь засаглалын үүргээ биелүүлсэн сэтгүүлчийг “боорлож” суугаа Сангийн сайдтай байгаадаа гутрах. Баялагт сохорсон эрх мэдэлтнүүд гэж л энийг хэлэх байх даа. Ингээд сэтгүүлч Х.Мандахбаярын хэвлэлд өгсөн видео ярилцлагыг хүргэж байна. 

ЭХ СУРВАЛЖ:ZINDAA.MN

Видео ярилцлагыг ЭНД энд дарж үзнэ үү. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин