• Эхлэл
  • Нефтийн салбарт татварын онцгой зохицуулалт хэрэгтэй гэв

Нефтийн салбарт татварын онцгой зохицуулалт хэрэгтэй гэв

2017/10/09

Оросын нефтийн салбарт хөнгөлөлт биш харин татварын онцгой зохицуулалт хэрэгтэй хэмээн Ханты-Мансийск автономит тойргийн Захирагч хатагтай Наталья Комарова хэллээ. Энэ зохицуулалтад тухайн ордын онцлог, газар зүйн байрлал зэргийг харгалзан үзэх ёстой гэж тэр үзэж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт “Оросын эрчим хүчний 7 хоног” нэртэй форум зохиогдсон бөгөөд энэ форумын үеэр тэрбээр ийнхүү мэдэгджээ. “Нефтийн салбарын онцлогуудыг татварын зохицуулалтаар илэрхийлэх шаардлага байна. Тухайн ордын газарзүйн байрлалын онцлогийг хүртэл харгалзан үзэх ёстой. Ингэж байж энэ салбарын орлогыг зохицуулж болно” хэмээн тэр мэдэгдлээ.

Оросын эдийн засаг түлш, эрчим хүчээс ихээхэн хамааралтай байгааг бууруулах бодлогыг барьж байгааг тэр сайшаасан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин