• Эхлэл
  • Ерөнхийлөгч Р.Бурмаагийн нэрийг эргүүлэн татлаа

Ерөнхийлөгч Р.Бурмаагийн нэрийг эргүүлэн татлаа

2017/10/13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн, сайд асан Р.Бурмааг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах санал гаргасан. Уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэхэд УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан билээ. Ийн тав хоногийн хугацаа дууссан ч уг асуудлыг хэлэлцээгүй байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө энэ саналаа эргүүлэн татсан байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайтад /PRESIDENT.MN/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өчигдөр УИХ-д бичиг илгээлээ. Уг албан бичигт Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна гэж мэдээлсэн байна

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин