Монгол Улсын ядуурлын төвшин 2016 онд 29.6 хувь болжээ

2017.10.19

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

 

 

 

 

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг хүргэж байна. Манай хоёр байгууллага 2002 оноос хойш өрхийн  орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцлоо.

Судалгаагаар ядуурлын түвшинг анх удаа аймгийн түвшинд тооцон гаргаж, танилцуулж байна. Тус тооцоог хийхдээ 2016 онд зохион байгуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хугацааны амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтийг харуулж байгаа юм. Тиймээс 2017 оны эхнээс гарсан өөрчлөлтийг тусгаагүй болохыг онцолъё.

ҮСХ-ноос 2014 оны ядуурлын тооцооны үр дүнг танилцуулж байхдаа ядуурлаас гарсан иргэд ядуурлын шугамыг дөнгөж давсан хэрэглээтэй байгаа учраас эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон тооны иргэд эргээд ядуурал руу гулсан орох эмзэг байдалд байгааг дурдаж байсан билээ. 2015-2016 онуудад эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядууралд орсон болохыг энэ судалгааны дүн харуулж байна.

2012 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, эдийн засаг 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.2 хувиар тус тус өссөн. Ийнхүү 2012 оноос 2014 оны хооронд эдийн засаг нийтдээ 20 хувиар өссөн бол 2015 оноос 2016 оны хооронд эдийн засаг нийтдээ дөнгөж 3.6 хувиар өссөн байна.

2016 онд барилгын салбар, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 6.3-7.4 хувиар буурсан, барилгын салбарт ажиллагчдын тоо 16.7 мянган хүнээр буурсан, 2015, 2016 онд цалин, тэтгэвэр нэмэгдээгүй зэрэг нь хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн байна.

ҮСХ болон Дэлхийн Банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл Монгол улсын ядуурлын түвшин 2014 онд 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувьд хүрч 8.0 пунктээр өсжээ. Энэ нь 2016 оны нийт хүн ам болох 3 сая хүнээс 907.5 мянган хүн нь ядууралд өртсөн байна гэсэн үг. Ядуурлын гүнзгийрэлт 2016 онд 7.7 хувь болж, 2014 оныхоос 2.5 пунктээр, ядуурлын мэдрэмж 2.9 хувь болж, 2014 оныхоос 1.0 пунктээр өссөн байна.

Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өссөн байна. Тодруулбал, хөдөөд ядуурлын түвшин 2014 онд 2012 оныхоос 11.7 пунктээр буурсан байсан. Харин 2016 онд эргээд 10.1 пунктээр өссөн байна. Энэ нь ядуурлын шугамын дөнгөж дээр байсан өрхүүд эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын багахан хүндрэлд өртөж, буцаад ядуурлын шугамын доор орсныг харуулж байна.

Бүс нутгийн хувьд авч үзвэл Зүүн бүсэд ядуурал 12.5 пунктээр, Баруун бүсэд 10.0 пунктээр, Улаанбаатар хотод 8.4 пунктээр, Хангайн бүсэд 8.3 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин бусад бүсүүдтэй харьцуулахад арай бага буюу 4.6 пунктээр нэмэгдсэн байна.

Ядуурлын байдлыг аймгаар бүсчилж харвал Баруун бүсийн хувьд Увс аймгийн ядуурал бусад дөрвөн аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 24.2 хувь, Завхан аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 47.5 хувь байна. Хангайн бүсийн хувьд Орхон аймгийн ядуурал бусад таван аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 23.5 хувь, Өвөрхангай аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 41.1 хувь байна. Төвийн бүсийн хувьд Өмнөговь аймгийн ядуурал бусад зургаан аймгаас нэлээн бага буюу хамралтын хүрээ нь 15.4 хувь, харин Говьсүмбэр аймагт ядуурал хамгийн өндөр буюу хамралтын хүрээ нь 52.4 хувь байна. Харин Зүүн бүсийн хувьд гурван аймгийн ядуурлын хамралтын хүрээ ойролцоо буюу 41.5-47.0 хувь байна.

Улсын хэмжээнд нийт аймгуудын ядуурлын байдлыг авч үзвэл Увс, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгуудаас бусад аймгуудад ядуурлын хамралтын хүрээ нь Улсын дунджаас дээгүүр байна.

 

Англи эхийг ЭНД дарж уншина уу

For English version please visit HERE

 


ИХ УНШСАН
    Сэтгэгдэл:
    Сонин хачин
    ЯГ ОДОО
    ИХ УНШСАН