• Эхлэл
  • Залуу мөрдөгчид клиптэй боллоо

Залуу мөрдөгчид клиптэй боллоо

2017/11/01

2017 оныг байлдан дагуулсан, үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл болох "Про стар" фильмийн "Сайн аав" уран сайхны кино гэж дуу нэгтэй хүн бүр хэлнэ.

Тэгвэл "Сайн аав" киноны уран бүтээлчид буюу "Про стар" филмийн уран бүтээлчид 11-р сарын 15-нд цоо шинэ уран бүтээлээр үзэгч та бүхэнтэйгээ учран золгох аж.

Уг бүтээл нь "Залуу мөрдөгчид" адал явдалт кино нэртэйгээр алдарай бяцхан хүүхдүүдэд маань үзэх юмгүй боллоо гэж кино шүүмжлэгч, алтан үеийхний жинхэнэ хүлээлт болж байгаа юм. Хүүхдүүдэд сургамжтай, үлгэр дуурайлал үзүүлэхүйц киног бүтээж байна гэж уран бүтээлчид нь ам гарч байсан удаатай.

Уг киноны продюсераар"Про стар" филмийн захирал С. Чулуунтогтох ажилласан бол найруулагчаар нь "Сайн аав" киноны зохиолч,найруулагч С. Бүжин гэх бүсгүй ажиллаж, МУГЖ: Н.Нэргүйбаатар, МУСТА: Ж. Буянтөгс нар болон Сайн аав киноны Д. Амаржаргал, гол дүрийн Д. Энхжин, Б. Хачиун,Э.Индра мөн Жүжигчин Д. Энхбат нараас гадна олон чадварлаг шинэ залуу жүжигчид тоглосон байна.

Залуу мөрдөгчид уран сайхны кино энэ 11 сарын 15-нд нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан киноныхоо дууг олон түмэнд хүргэж байна.

Клипийг ЭНД дарж үзнэ үү.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин