• Эхлэл
  • Ким Чен Ун:Бид бүрэн хэмжээний цөмийн пуужингийн хүчтэй боллоо

Ким Чен Ун:Бид бүрэн хэмжээний цөмийн пуужингийн хүчтэй боллоо

2017/11/29

Хойд Солонгосын хэвлэлүүд их удирдагч Ким Чен Ун БНАСАУ өөрийн бүрэн хэмжээний пуужинт цөмийн зэвсэгт хүчинтэй боллоо гэж хэлснийг дамжуулж байна.

БНАСАУ-ын Төв телевизийн дамжуулснаар "улсын цөмийн хүчийг байгуулах" төлөвлөгөөг бодит байдал болгосноор "агуу түүхэн зорилтоо" биелүүлээд байгаа аж.

Ким Чен Ун өөрийн биеэр энэ тухай зарласан хэмээн БНАСАУ-ын Төв телевиз дамжуулсныг ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлаг батлав.

БНАСАУ-ын Төв телевиз Хойд Солонгосын стратегийн зэвсэглэл "АНУ-ын зүгээс үзүүлж буй цөмийн заналхийлэл болон цөмийн сүрдүүлгээс" улс орноо хамгаалах зориулалттай гэж цохон тэмдэглэсэн байна.

Энэ үеэр “Хэрвээ Пхеньян хандлагаа өөрчлөхгүй бол” АНУ Умард Солонгосын эсрэг дайн зарлахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэж АНУ-ын Өмнөд Каролина муж улсаас сонгогдсон сенатч Линдси Грэм анхааруулсныг “Си-Эн-Эн” телевиз уламжлав.

Умард Солонгос орон нутгийн цагаар лхагва гарагт шилжих шөнийн 03:17 цаг баллистик пуужин харвасан  юм.

Эх сурвалж:yag.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин