Бодлогын хүүг бууруулж 11 хувь болголоо

2017.12.22

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Монголбанкын Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг бууруулахаар боллоо. Монголбанк өнгөрсөн 2016 онд түүхэндээ анх удаа хамгийн их буюу 4 нэгж хувиар бодлогын хүүг нэмж 14 хувь болгож байсан юм. Ийн нэг жилийн бодлогын хүүг бууруулсаар өнөөдөр 11 хувь боллоо. Ингээд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн албан мэдээллийг хүргэж байна.

Бодлогын хүүг бууруулах тухай

 

Дугаар: 2017/04

Мөрдөх огноо: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.0 хувь болгох шийдвэр гаргалаа.

2017 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байхаар байна.

Энэ оны эхний гурван улиралд эдийн засаг хүлээлтээс давж өслөө. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаагаас макро эдийн засгийн эрсдэл буурч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн цаашдын төлөвөөс харахад бизнесийн зээл, уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшинг бууруулах шаардлага хэвээр байна.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ.

Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

 

Англи эхийг ЭНД дарж уншина уу

For English version please visit HERE

 


ИХ УНШСАН
    Сэтгэгдэл:
    Сонин хачин
    ЯГ ОДОО
    ИХ УНШСАН