• Эхлэл
  • ОУВС-гийн төлөөлөгчид Монголд 14 хоног ажиллана

ОУВС-гийн төлөөлөгчид Монголд 14 хоног ажиллана

2018/01/26

Шатахууны татвар, хүн амын орлогын татварын нэмэгдэл гээд олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа асуудалд ОУВС-гийнхантай зөвшилцсөнөөр шийдэлд хүрнэ гэсэн хүлээлт үүсээд байсан. Засгийн газрын зүгээс ОУВС-гийн нөхцлийн дагуу татвар нэмсэн гэсэн тайлбар өгч байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар тус сангийн төлөөлөгчидтэй зөвшилцөх боломжтой гэсэн ам өгсөн. Тэгвэл өчигдөр Монголд ирсэн ОУВС-гийнхан 14 хоногийн турш ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах юм. байна 

ОУВС-ийн төлөөлөгчид Сангийн яамны удирдлагуудын хэлцэл өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр ч хэлэлцээ хоёр дахь үргэлжилж байна.

Засгийн газрын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш  эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсан учир өмнөх нөхцлийг өөрчлөх боломжтой гэж үзэж байгаа. 

Тиймээс Засгийн газар ОУВС-тай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэж харах, хугацааг нь сунгах, шатахууны Онцгой албан татварыг тэглэх талаар ОУВС-тай зөвшилцөнө гэж буй.

Гэвч хэлэлцээр дөнгөж эхэлж байгаа учраас Сангийн яамны зүгээс одоогоор ямар нэгэн шийдэл хэлэхэд эрт байна, ирэх долоо хоногоос тодорхой үр дүн гарах байх гэсэн тайлбар өгсөн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин